Үйл явц-жанр төвтэй арга зүйн загвараар үзэл бодлын эсээ бичих чадварыг дэмжих талаарх судлаач-багшийн ойлголтыг судлах нь

##article.authors##

  • Лхагвагын ЭНХБАЯР МУБИС ##default.groups.name.author##
  • Чүлтэмийн БАЙГАЛМАА МУБИС ##default.groups.name.author##

:

задлан шинжлэх, хамтарч бичих, ганцаарчилан бичих, дэмжин туслах

Хураангуй

Энэхүү судалгаа нь Монгол улсын их сургуулийн оюутнуудын англи хэлээр үзэл бодлын эсээ бичих чадварыг дэмжих үйл явц-жанрт суурилсан арга зүйн хувилбар (ҮЖЗ) боловсруулан, туршиж, ахиц үр дүнг тооцох зорилготой. ҮЖЗ нь суралцагчдад тухайн бичвэр жанрын хам хүрээ, хэлзүйн мэдлэг, ойлголтыг өгсний үндсэн дээр хамтран болон ганцаарчилан бичх үйлээ төлөвлөх, эхний хувилбарыг бичих, засан сайжруулах, сүүлийн хувилбарыг бичих  зэрэг бичих үйл явц үе шатыг баримтлан бичих чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог юм.

Үйлийн судалгааг баримтлан судлаач-багш 64 цагийн бичих чадварын хичээлийг уг ҮЖЗ-д тулгуурлан заасан. Ажиглалтын аргаар судалгааны өгөгдлийг цуглуулж ажиглалтын тэмдэглэлд сэдэвчилсэн дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээнээс харахад ҮЖЗ-н үе шат тус бүр нь бичих чадварыг хөгжүүлэхэд үр дүнтэй болохыг тус судалгаа харуулж байна. 1-р үе шатанд суралцагчид тухайн бичвэр жанрын хам хүрээ, бүтэц, агуулга, хэл зүй, үгийн сангийн талаар бүрэн мэдлэг, ойлголттой болж байна. 2-р үе шатанд суралцагчид бусад суралцагчдаас сурах, өөртөө итгэлтэй болж байсан. 3-р үе шатанд   суралцагчид ганцаарчилан бичих үйл явцыг баримтлан үзэл бодлын эсээг бичиж сурсан. 

Уг ҮЖЗ-г хэрэгжүүлэхэд  бичвэр эхийг задлан шинжлэхэд хүндрэлтэй байх, хос, багийн ажилд суралцагчдын оролцоо жигд бус байх, статистик болон эшлэл зэрэг нотолгоо баримтыг бичихэд хүндрэлтэй байх зэрэг бэрхшээл тулгарсан байна. Энэ загварыг хэрэгжүүлэхэд багш нар үе шат бүрт дэмжин туслах, нотолгоо, баримтыг зөв бичих, суралцагчдад зөвөлгөө өгөх, багаар ажиллах үүргийг тэнцвэртэй болгох зэрэгт анхаарах хэрэгтэй байна.

Ном зүй

Badger, R., & White, G. (2000). A process genre approach to teaching writing. ELT Journal, 54(2), 153–160.

Burns, A. (2010). Doing action research in English language teaching: A guide for practitioners. New York: Routledge.

Chang, P. (2016). EFL students’ views on the use of genre-based approach for writing. English Language Teaching, 9(9), 45–52.

Deng, L., Chen, Q., & Zhang, Y. (2014). Developing college students’ writing competence with the process-genre approach. English Language Teaching, 7(2), 109–118.

Huang, J., & Zhang, Y. (2019). The process genre approach: A dual-level model for teaching writing. English Language Teaching, 12(3), 32–41.

Hyland, K. (2003). Second language writing. Cambridge: Cambridge University Press.

Leki, I. (1995). Academic writing: Exploring processes and strategies. Cambridge: Cambridge University Press.

Nordin, S., & Mohammad, N. (2006). The best of two approaches: Process/genre-based approach to teaching writing. The English Teacher, 35, 75–85.

Oshima, A., & Hogue, A. (2014). Introduction to academic writing (3rd ed.). New York: Pearson Education.

Racelis, J. V., & Matsuda, P. K. (2013). Integrating process and genre in writing instruction. Journal of Writing Research, 5(2), 283–307.

Refnaldi. (2013). A process-genre approach to teaching writing in an EFL context. International Journal of English Linguistics, 3(1), 1–9.

Seidlhofer, B. (2013). Understanding English as a lingua franca. Oxford: Oxford University Press.

Yan, G. (2005). A process genre model for teaching writing. English Teaching Forum, 43(3), 18–26.

Нийтлэгдсэн огноо

2025-09-05

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд