МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИК МЭДЭЭН ДЭХ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АНГИЛЛЫГ САЙЖРУУЛАН АШИГЛАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

##article.authors##

  • Ш.Мөнхзаяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв ##default.groups.name.author##

Хураангуй

Судалгааны ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд хамрагдалтыг судалж, улмаар мэдээллийн сангийн үнэн бодит байдлыг тогтоох зорилготой байлаа. Энэхүү ажлын үр дүнд 1. Монгол улс олон улсын ангиллыг үндэслэлээ болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг ангилж буй хэдий ч хөгжлийн бэрхшээлийн согог эндэгдлийг төрөл, хэлбэр, шалтгаанаар нь ангилсан, нэгдсэн шалгуур нь учир дутагдалтай байна. 2. Статистик мэдээ баримтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн хэлбэрийг зөв тодорхойлон оруулахад судлаачид зориулсан арга, аргачлал нь дутмаг байна. 3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг статистик мэдээ баримтад тоолохыг оролдож байгаа ч боловсролын салбарынхны хувьд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд тооцоонд орж буй эсэх нь тодорхойгүй байна. 4. Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх статистик мэдээллээ өнөөдрийг хүртэл зөрүүтэй гаргаж байна. Эдгээр нь төр засгийн бодлого боловсруулагчдыг алдаатай бодлого, шийдвэр гаргахад нөлөөлж байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоон мэдээллийг зөв тооцоолох арга аргачлал, нэгдсэн ангиллыг сайжруулах шаардлагатай байна."

Ном зүй

(2016). Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны статитистик мэдээ

(2016). Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэдтэй ажиллах арга зүй. МУБИС, Японы Нагоя Их Сургуулийн хамтарсан төслийн баг, Улаанбаатар

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсрол, бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан статистик мэдээ

(2015).Тогтвортой хөгжлийн зорилт 4-Боловсрол

(2016). Тусгай боловсролыг дэмжих төвийн үүрэг оролцоо болон үйл ажиллагаа, нээлттэй хэлэлцүүлэг. Тусгай боловсролыг дэмжих төв. 34-42. Улаанбаатар

(2016). Монгол Улсын статистикийн эмхэтгэл. Үндэсний Статистикийн Хороо. Улаанбаатар

(2014). “Боловсролд хамрагдалт, боловсролын чанар” түүвэр судалгаа. ХБХЭЭХ, Улаанбаатар

(2005). Korea - ILO Fellowship training program in KEPAD. Korea

(2017.06.23) Статистикийн мэдээ гаргах гарын авлага. Үндэсний статистикийн хороо. https:((drive.google.com(file(d(0B8Cw1lR0ZatUU1NEcm9ld2Zad2sview

Нийтлэгдсэн огноо

2024-07-08

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд