Боловсролын ирээдүй судлалын орчин үеийн зарим асуудал
:
бэрхшээлийг сөрөн тэмцэх, дасан зохицол, боловсролын тэгш байдал, боловсролын хүртээмжХураангуй
Бидэнд одоогоор мэдэгдэж байгаа наад захын эерэг, сөрөг үр дагаваруудаас нь харахад байгаль, орчны өөрчлөлт талаасаа ч, шинжлэх ухаан, технологийн дэвшил талаасаа ч ойрын ирээдүйн амьдрал хүн төрөлхтөнд урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ шинэ сорилтуудыг авчрах янзтай. Хүрээлэн байгаа орчны доройтол, хүний өдөр тутмын амьдралд нэвтэрч байгаа техник, технологийн шинэ ололтууд нь өнөө үеийнхнийг цаг тутамд шинэ үзэгдэл, дасал болоогүй шинэ нөхцөл, шинэ ур чадварт хурдтай суралцахад тулгаж эхэллээ.
Амьдралын орчны энэ бүх өөрчлөлт, хувиралт нь одоогийн хурдаараа цаашаа үргэлжлэх тусмаа хүмүүсээс дасан зохицоход бэрхтэй, улмаар амьд тэсэж үлдэхийн тухай асуудал болж хүндэрч магадгүй байдалтай болов. Урьдчилан таамаглахад бэрхтэй, түгшүүртэй, тодорхойгүй ирээдүйд дасан зохицож, оршин тогтноход хүн төрөлхтөнд одоо туслах хамгийн бодитой, ач холбогдолтой нийгмийн хүчин зүйл нь боловсрол, түүний ирээдүй судлалын асуудал гэж бодож байна. Учир нь боловсрол хүний төрөлх биологийн өгөгдлийг хөгжүүлэн, орчноосоо авч сурах амьдралын шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх замаар түүнийг хүний ёсонд сургаж, нийгмийн гишүүн болгож төлөвшүүлдэг. Улмаар соёлыг хөгжүүлэх, шинэ орчинд дасан зохицох чадварыг олгогч оюуны анхдагч хүчин зүйл болдогт боловсролын үнэ цэн оршино2.
Боловсролын ирээдүй судлалын тухай ярихад юуны өмнө байгаль, нийгэм, техник технологийн олон шинжлэх ухааны уулзвар дахь ирээдүй судлалын шинжлэх ухаан, түүний судалгааны арга зүй, мөн дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг авч үзэх хэрэгтэй болно. Боловсролын ирээдүйг судлах нь юуны өмнө хүний амьдралын байгалийн болон соёлын орчны өөрчлөлтийн динамикийг болон технологийн хөгжил, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүд боловсролд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох, түүний сөрөг үр дагаварыг тогтоон барих, улмаар бэрхшээлийг боломж болгон хувиргах арга замыг сүвэгчлэх арга зүйд тулгуурладаг. Бидний энэ өгүүллийн сэдэв, зорилго ч уг асуудалд чиглэж байгаа болно.
Ном зүй
Бэгз, Н. (2024). Монголын боловсролын философи.Улаанбаатар. Соёмбо принтиг.
ЮНЕСКО. (2017). Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь.Улаанбаатар.
Салман, Хан. (2014).Нэг дэлхийн сургууль. Улаанбаатар.
Rob Holloway. (2025). Exploring the Top Educational Trends of 2025. https:www.oecd.org