Оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль дахь хичээлийн төрөл, агуулгыг харьцуулан судалсан нь
:
https://doi.org/10.65168/:
сургалтын төлөвлөгөө, хичээлийн төрөл, хүүхдийн тоо, засан сайжруулах хичээлХураангуй
Бид энэхүү өгүүллээрээ оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн төрөл, агуулгын нийцтэй байдлыг судалсан ба Бүгд найрамдах Польш улсад мөрдөгдөж буй сургалтын төлөвлөгөөтэй харьцуулан авч үзэж, сайжруулах арга зам, дүгнэлт гаргахыг зорьсон.
Монгол улсад мөрдөгдөж буй оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөөний хичээлүүд нь академик шинжтэй, шинжлэх ухааны агуулгыг чухалчилсан. Өөрөөр хэлбэл дунд болон хүнд хэлбэрийн оюун ухааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцэхгүй байна.
Засан сайжруулах, нөхөн сэргээх хичээл нь хэл засал, хөдөлгөөн засал, ахуй засал гэсэн 3 хичээлээр хязгаарлагдаж байна. Анги бүлгийг үүсгэхдээ оюуны хөгжлийн ойролцоо түвшинтэй хүүхдүүдийг нэг анги болгодоггүй ба хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, түвшин харилцан адилгүй хүүхдүүд нэг ангид суралцаж байна.
Ном зүй
Narodowej, M. E. (2019, 02 28). w sprawie szczegółowej organizacji publicznych szkół i publicznych przedszkoli . Pobrano z lokalizacji ISAP: https://isap.sejm.gov.pl/isap.nsf/download.xsp/WDU20190000502/O/D20190502.pdf
Narodowej, M. E. (2023, 07 25). w sprawie ogłoszenia jednolitego tekstu rozporządzenia Ministra Edukacji Narodowej w sprawie zasad organizacji. Pobrano z lokalizacji ISAP: https://isap.sejm.gov.pl/isap.nsf/download.xsp/WDU20230001798/O/D20231798.pdf
Narodowej, M. E. (2024, 05 24). w sprawie ramowych planów nauczania dla publicznych szkół. Pobrano z lokalizacji ISAP: https://isap.sejm.gov.pl/isap.nsf/download.xsp/WDU20240000781/O/D20240781.pdf
Нямдорж, Ч. (2021). Хүүхдийн оюуны хөгжлийн ялгаатай түвшин бүрд тохируулан асуулт даалгавар боловсруулах арга зүй (газарзүйн хичээлийн жишээн дээр). “Тэгш хамруулах ба тусгай хэрэгцээт боловсролын бодлого, практик үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл (хуудас. 103-113). Улаанбаатар: МУБИС.
Одгэрэл, Д., & Намираа, Б. (2018). Тусгай боловсрол. Улаанбаатар: Содпресс.
Хаяаши, К., Торигое, Т., Исава, Ш., Ишикура, К., & Такано, М. (2018). Тусгай хэрэгцээт боловсрол. Улаанбаатар: Соёмбо принтинг.