Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх асуудалд

##article.authors##

  • Чулуунбаатарын ДААРИЙМАА Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

зорилтот бүлэг, цахим ур чадвар, веб хүртээмж, архитектур загвар

Хураангуй

Манай ихэнх их, дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хамруулан сургах тусгай хөтөлбөр байдаггүйгээс болж 18-34 насны хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын 10.0 хувь нь их, дээд сургуульд хамрагдан дээд боловсрол эзэмшсэн байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурч боловсрох таатай орчин бүрдээгүйн улмаас нийтийн дунд хамран суралцах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс эдгээр иргэдэд газар зүйн байрлал, цаг хугацаанаас үл хамаарч боловсрол эзэмшүүлэх, насан туршийн тасралтгүй боловсрол олгоход цахим сургалтын үйл ажиллагаа чухал нөлөөтэй юм. Цахим сургалт явуулахад зөвхөн интернэт, ухаалаг төхөөрөмжтэй байх нь хангалтгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг зөв тодорхойлж тохирох хэрэглэгдэхүүнтэй, чадамжид тохирсон цахим сургалтыг хүргэх нь илүү хүртээмжтэй байх болно. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас гаргасан судалгаагаар цахим технологийн ашиглалт, цахим үйлчилгээний тоо ихсэж байгаа хэдий ч тоон бичиг үсгийн чадавх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх 3 хувьтай хэмээн дүгнэсэн байна. Тиймээс эдгээр иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах цаг нь иржээ. Энэхүү өгүүлэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дотроос хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварын өнөөгийн байдлыг үнэлж, тэдгээр иргэдийн хамгийн түгээмэл ашиглагддаг цахим хуудас, гар утасны аппликейшнуудын хүртээмжийн үнэлгээг хийж, цаашид хэрхэн цахим сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх боломжийг эрэлхийлэхийг зорилоо. Судалгааг олон улсын үнэлгээний аргачлалуудыг ашиглаж, фокус бүлгийн ярилцлага, ажиглалт, асуулгын аргаар явуулж үр дүнг гаргасан.

Ном зүй

Asplund.M. (2016). Мобайл ашиглан оюутныг сэдэлжүүлэх нь (LUAS-ийн жишээн дээр). CDIO санаачилгын материал, олон улсын хурлын эмхэтгэлийн түүвэр. Улаанбаатар.

Batanero, C. (2016). CDIO-аргачлалаар хүртээмжтэй байдлыг авч үзэх нь. CDIO санаачилгын материал, олон улсын хурлын эмхэтгэлийн түүвэр. Улаанбаатар.

Commission, E. (2018). Retrieved from Key competences for lifelong learning. Retrieved from https://joint-research-centre.ec.europa.eu/digcomp_en

Алтансүх.Д. (2020). Тусгай хэрэгцээт боловсролд цахим хичээлийг ашигласан нь. Хөгжлийн бэрхшээл судлал ба инновац. Улаанбаатар.

Батдулам.Т. (2020). Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээ ба орчны хүртээмжийг судалсан үр дүн. Докторын диссертаци.

БСШУЯ, АХБ, & IRIM. (2019). Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь. Улаанбаатар.

Гэрэлтуяа.Б. (2020, 09 21). Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай. Retrieved from Зууны мэдээ: http://www.olloo.mn/n/74907

МУБИС. (2018). Тусгай хэрэгцээт боловсролын үндэс. Улаанбаатар.

Нурбек.Р. (2020). Цахим болон уламжлалт сургалтыг хослуулан хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг суралцах боломжийг нэмэгдүүлэх нь. Хүрэлтогоот эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Улаанбаатар.

НҮБ. (2022). Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварын үнэлэх чанарын судалгаа. Улаанбаатар.

Одгэрэл.Д, Н. (2018). Тусгай боловсрол. Улаанбаатар.

Одгэрэл.Д, Намираа.Б. (2018). Тусгай боловсрол. Улаанбаатар.

Сувдмаа.Т. (2019). Цахим сургалтын өнөөгийн байдал хүчин зүйлсийг судалсан үр дүн. Докторын диссертаци.

ҮСХ. (2022). Хөгжлийн бэрхшээлийн хүний тоо. Retrieved from https://www.nso.mn/mn/statistic/statcate/8418851/table-view/DT_NSO_3900_002V1

ХХЗХ. (2019). Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал. Улаанбаатар.

ЦХИХХЯ. (2020). E-Nation Судалгааны тайлан. Улаанбаатар.

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-01-29

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд