Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хийсэн дүн инжилгээ(Шашны төрөлжсөн сургалттай сургуулийн жишээн дээр)

##article.authors##

  • Цэрэндоржийн ОЮУНГЭРЭЛ Дархан дээд сургууь ##default.groups.name.author##
  • Чимээхүүгийн БАТ-АМГАЛАН МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн докторант ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.218-8

:

ерөнхий боловсролын сургууль, шашны төрөлжсөн сургалттай сургууль, сургалтын хөтөлбөр, дүн шинжилгээ

Хураангуй

Сургалтын хөтөлбөр тогтолцоо болохынхоо хувьд ямар бүтэцтэй байх талаарх асуудлыг М.Ж.Еаш хөтөлбөр бол хэрэгцээ, зорилго, зорилт, агуулга, сургалт явуулах арга зүй, сурах орчин, үнэлгээ гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсэг бүхий систем мөн гэж үзсэнийг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрч практик хэрэглээ болгодог.

Монголын эрдэмтэн судлаачдын сургалтын хөтөлбөрийн талаарх үзэл баримтлалыг авч үзвэл, Доктор Б. Жадамба “Зорилго, зорилт, судлагдахууны хүрээ, аргазүй, үнэлгээ, дүгнэлт гэсэн 5 элементээс сургалтын хөтөлбөр бүрддэг” хэмээн үзээд хөтөлбөр түүний танилцуулга нь хүрэхээр төлөвлөсөн зорилго, зорилтыг хэр оновчтой зөв тодорхойлж чадсан байна гэдгээс хамаарсан функц байдаг бөгөөд тэдгээрийг чухам юун дээр түшиглэн тодорхойлсон байна гэдэг нь хөтөлбөрийн буюу түүний танилцуулсан төрөл бүрийн загваруудын үндэс болж өгдөг хэмээн үзсэн байна.

Доктор Ц. Лувсандорж сургалтын хөтөлбөрийг тайлбарлахдаа “Киррикюлим нь суралцагчдын хэрэгцээ, тэдгээрийн талаарх үзэл, зорилго зорилт, судлах агуулга, сургалт явуулах арга зам, үнэлгээ гэсэн таван хэсэг бүхий тогтолцоо юм” гэж үзсэн байна. Бид энэхүү судалгаанд нийслэлийн ерөнхий боловсролын шашны төрөлжсөн сургалттай сургуулийн сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн болно.

Ном зүй

Ариунзул. Б. (2012). Дандар аграмба төв үзлийн гүн ухаантан. Адмон принтинг

Булган. Т. (2010) Буддын философийн дэвтэр. Адмон принтинг

Норжхорлоо, Н, Ко-конструктив суралцахуй, “Хүүхдийн хөгжил, төлөвшил - 2019” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, хуудас 10-14, ОТИС

Боловсролын судалгаа арга зүйн тэнхим (2010) Багш боловсролын үндэс. Улаанбаатар.

Эрдэм шинжилгээний илтгэл (2008) Хүүхэд төвтэй сургалтын орчин арга зүй. Улаанбаатар.

Янжинсүрэн. С (2002). Зава Дамдин гавжийн шастир дахь гүн ухааны үзэл. Докторын диссертаци. МУИС

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2025-11-28

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд