Монгол улсын боловсролын бодлогод туссан багшийн хөгжлийн үзэл баримтлалын хувьсал: Түүхэн баримт бичгийн шинжилгээ (1924–2023)

##article.authors##

  • Сампилноровын Жамъян Department of Physics, School of Mathematics and Natural Sciences, Mongolian National University of Education (MNUE) ##default.groups.name.author##
  • Очирбатын Алтантогоо Department of Physics, School of Mathematics and Natural Sciences, Mongolian National University of Education (MNUE) ##default.groups.name.author##
  • Таванжингийн Уянга English Department, School of Humanities and Social Sciences, Mongolian National University of Education (MNUE) ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/

:

Багшийн хөгжил, тасралтгүй хөгжил, боловсролын бодлого, боловсролын хууль тогтоомж, мэргэжил дээшлүүлэх, мэргэшил

Хураангуй

Орчин үеийн боловсролын шинэчлэл нь боловсролыг харилцан уялдаа бүхий, динамик нийгмийн экосистем хэмээн үзэх хандлагыг улам бүр төлөвшүүлж байгаа бөгөөд энэхүү тогтолцоонд багшийн хөгжил нь боловсролын чанар, тогтвортой байдлыг тодорхойлох үндсэн хүчин зүйлсийн нэг болж байна. Монгол Улсад багшийн хөгжлийн асуудал боловсролын бодлого болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд тасралтгүй тусгагдсаар ирсэн боловч түүний үзэл баримтлал, зохицуулалтын арга хандлага цаг хугацааны явцад мэдэгдэхүйц хувьсан өөрчлөгджээ. Энэхүү судалгаа нь 1924–2023 оны хооронд Монгол Улсын боловсролын бодлого, хууль эрх зүйн баримт бичгүүдэд багшийн хөгжлийн асуудал хэрхэн тусгагдан хөгжсөнийг түүхэн хөгжил, бодлогын өөрчлөлтийн хүрээнд шинжилсэн болно. 
Судалгаа нь чанарын судалгааны арга зүйд тулгуурласан бөгөөд бодлогын судалгаа болон түүхэн судалгааны аргыг ашиглан баримт бичгийн шинжилгээ хийв. Үүнд Монгол Улсын Үндсэн хуулиуд (1924, 1940, 1960, 1992 он) болон тухайн цаг үеийн боловсролын хууль, бодлогын холбогдох баримт бичгүүдийг хамруулан судалсан. Шинжилгээгээр багшийн хөгжилтэй холбоотой бодлогын зорилго, үзэл баримтлал, институцийн зохицуулалтын өөрчлөлт, хувьслын чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон болно. 
Судалгааны үр дүнгээс харахад багшийн хөгжлийн бодлого нь мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтад төвлөрсөн хандлагаас тасралтгүй мэргэжлийн хөгжлийг чухалчилсан цогц тогтолцоонд аажмаар шилжсэн нь илэрхий байна. Ялангуяа 2018 оны “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”, 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Ерөнхий боловсролын тухай хууль” зэрэг сүүлийн үеийн эрх зүйн шинэчлэлүүд нь багшийн хөгжлийг мэргэжлийн суралцахуй, ажлын байранд суурилсан хөгжил, нийгмийн дэмжлэгийг хамарсан нэгдмэл үйл явц хэмээн тодорхойлж байна. Ингэснээр Монгол Улсын боловсролын бодлого, эрх зүйн орчин нь багшийг насан туршийн суралцахуйн тогтолцоонд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэгч, эргэцүүлэн тунгаагч мэргэжлийн субъект хэмээн үзэх чиглэлд хөгжиж байгаа бөгөөд энэ нь боловсролын бодлогын дэлхий нийтийн чиг хандлагатай уялдаж байгааг судалгаа дүгнэж байна.

##submission.authorBiographies##

  • ##submission.authorWithAffiliation##

    2004 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийг төгссөн. 2012 магистрын зэрэг, 2023 онд докторын зэргийг тус тус хамгаалсан. Багшийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг. 2014 оноос хойш судалгааны ажил хийж Япон, АНУ, БНСУ зэрэг улсуудад зохион байгуулагдсан ОУЭШ хуралд илтгэл хэлэлцүүлж өгүүлэл хэвлүүлж байсан. 

  • ##submission.authorWithAffiliation##

    1996 онд УБИС-ийг Физикийн багш мэргэжлээр төгссөн. 2009 онд Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан, 2011 онд дэд профессор цол хүртсэн. Багшийн хөгжил, хичээл судлал, сургалтын арга зүйн чиглэлээр судалгаа хийдэг. 2009 оноос хойш судалгаа хийж ОХУ, Япон, БНСУ, АНУ зэрэг улсуудад зохион байгуулагдсан ОУЭШ хуралд илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл хэвлүүлж байсан. 

  • ##submission.authorWithAffiliation##

    2005 онд МУБИС-ийг Англи-Орос хэлний багш мэргэжилээр төгссөн. 2010 онд МУБИС-ийг Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2020 оноос МУБИС-ийн Докторантурт суралцаж судалгааны ажлаа хийж байна. 2017 оноос хойш судалгааны ажил хийж Япон, АНУ, БНСУ зэрэг улсуудад зохион байгуулагдсан ОУЭШ хуралд илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл хэвлүүлж байсан. 

Ном зүй

Badrah, Ts. (1989). Development of the people’s education in the Mongolian People’s Republic.

Ulaanbaatar: Mongolian Academy of Sciences Press.

Begz, N. (2019). Development of education in Mongolia (1992–2017): Experience and lessons learned

[Research report]. Ulaanbaatar: Ministry of Education and Science.

Begz, N., Purev, O., Enkhtsogt, N., Battogtokh, D., Bayartsetseg, B., Myagmar, P., Lkhagvasuren, Ts., & Tungalag, P. (2012). Philosophy of education. Ulaanbaatar: Mongolian National University Press.

Davaa, Zh. (2012). Professional development of teachers in Mongolian universities and colleges (2nd ed.).

Ulaanbaatar: Ministry of Education and Science.

Government of the Mongolian People’s Republic. (1924). Constitution of the Mongolian People’s

Republic. Ulaanbaatar: People's Press.

Government of the Mongolian People’s Republic. (1940). Constitution of the Mongolian People’s

Republic. Ulaanbaatar: People's Press.

Government of the Mongolian People’s Republic. (1960). Constitution of the Mongolian People’s

Republic. Ulaanbaatar: People's Press.

Government of Mongolia. (1992). Constitution of Mongolia. Ulaanbaatar: State Great Khural.

Organisation for Economic Co-operation and Development (OECD). (2009). Teachers matter: Attracting,

developing and retaining effective teachers. Paris: OECD Publishing. https://doi.org/10.1787/9789264060532-en

Mongolian People’s Republic. (1984). People’s education in the MPR: 60 years (1921–1981) – Statistical

compilation. Ulaanbaatar: Government Press.

Ministry of Education, Culture, and Science. (1968). Systematic collection of laws and regulations on

people’s education, culture, and science (1964–1967). Ulaanbaatar: Government Press.

Ministry of Education of Mongolia. (Various years). Policy and strategic documents on teacher education

and professional development. Ulaanbaatar: Ministry of Education.

Mongolian People’s Republic. (1991). Education law of the MPR. Ulaanbaatar: Arvis LLC.

Mongolian People’s Republic, Council of People’s Representatives. (1935). Resolution No. 1 of the 31st

session. Ulaanbaatar: Government Press.

Ministry of Education and Science of Mongolia. (2021). Research report on advisory services for draft

laws accompanying the General Education Law. Ulaanbaatar: Ministry of Education and Science.

Ministry of Education, Culture, and Science. (1964). Systematic collection of acts on enlightenment,

science, and culture (1961–1963), Vol. II. Ulaanbaatar: Government Press.

Mongolia. (1992). Constitution of Mongolia. Ulaanbaatar: State Great Khural.

Ministry of Education, Culture, and Science. (1962). Systematic collection of decrees, orders, and

templates related to cultural and educational organizations (1940–1961). Ulaanbaatar: Government Press.

Sukhbaatar, D. (2003). Development of the education system in Mongolia: Historical and legal

perspectives. Ulaanbaatar: Mongolian Academy of Sciences Press.

Tsogt, B. (2010). Teacher professional development in Mongolia: Policy, law, and practice. Ulaanbaatar:

National University of Mongolia Press.

Parliament of Mongolia. (2020). Vision–2050. Ulaanbaatar: Government Press.

Shagdar, Sh., & Bat, B. (2009). History of education in Mongolia I. Ulaanbaatar: Startline LLC.

Shagdar, Sh., & Bat, B. (2009). History of education in Mongolia II. Ulaanbaatar: Startline LLC.

Нийтлэгдсэн огноо

2026-05-02

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд