Үйлийн судалгааг хэрэгжүүлэх талаарх эргэцүүлэл: Үйл явц-жанр төвтэй арга зүйн загвараар үзэл бодлын эсээ бичих чадварыг дэмжих асуудалд
:
https://doi.org/10.65168/bs.224-7:
эргэцүүлэх үйл, бичих чадварын сургалт, танхимын сургалт, чанарын судалгааХураангуй
Энэхүү судалгаанд судлаач-багш үйл явц-жанр төвтэй арга зүйн загвар (Process-Genre Model)-ыг ашиглан англи хэлээр үзэл бодлын эсээ бичих хичээлийг заах явцдаа үйлийн судалгааг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх өөрийн эргэцүүлэмжийг харуулахыг зорьсон. Уг судалгаа нь төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиглах, эргэцүүлэх гэсэн мөчлөгт бүтэц бүхий чанарын үйлийн судалгааны загварт тулгуурласан. Судалгаанд Монголын нэг их сургуулийн англи хэлний багшийн мэргэжлээр суралцаж буй хоёрдугаар дамжааны 42 оюутан хамрагдсан. Судлаач сургалтын явцад ажиглалт хийж эргэцүүлэмж тэмдэглэл хөтөлж судалгааны өгөгдлийг цуглуулсан. Тус судалгаа нь үйл явц-жанр төвтэй арга зүйн загварыг хэрэгжүүлэх үйл явцыг судлаач-багш хэрхэн тайлбарлаж, үнэлж дүгнэж байгааг харуулж байна. Эргэцүүллийн үр дүнд хэд хэдэн үр дүнг тодорхойлж байна. Нэгдүгээрт, үйлийн судалгаа нь суралцагчдын хэрэгцээ болон сургалтын онцлогт нийцүүлэн сургалтын арга барилыг тасралтгүй өөрчлөн сайжруулах боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, эргэцүүлэл нь бичих чадварыг шатлалтайгаар дэмжих, багийн ажлыг зохион байгуулах зэрэг сургалтын давуу болон сул талуудыг судлаач-багшид илүү гүнзгий ойлгоход тусалсан. Гуравдугаарт, үйлийн судалгаа нь тодорхой нөхцөл байдалд нийцсэн, уян хатан сургалтын арга барилыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд үйлийн судалгаа нь сургалтын арга зүйг сайжруулах, онол, практик сургалтыг хослуулан уялдуулахад чухал үүрэгтэй болох нь харагдсан. Мөн энэхүү судалгаа нь англи хэлний бичгийн чадварыг сайжруулахыг зорьж буй багш нарт үйлийн судалгаа нь хэрэглээтэй, бодит, эргэцүүлэлд суурилсан үр дүнтэй арга хэрэгсэл болохыг онцлон харуулж байна.
Ном зүй
Badger, R., & White, G. (2000). A process genre approach to teaching writing. ELT Journal, 54(2), 153–160. https://doi.org/10.1093/elt/54.2.153
Burns, A. (2010). Doing action research in English language teaching: A guide for practitioners. Routledge.
Hyland, K. (2008). Second language writing. Cambridge University Press.
Kemmis, S., & McTaggart, R. (1988). The action research planner. Deakin University Press.
Schön, D. A. (1983). The reflective practitioner: How professionals think in action. Basic Books.