Сургуулийн өмнөх боловсролын 3-5 насны хүүхдийн хөгжлийн онцлогНэг аймгийн жишээн дээр

##article.authors##

  • Цэрэндоржийн ЛХАГВАСҮРЭН Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##
  • Шаравжамцын МӨНХБАТ Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-12

:

бие бялдар; танин мэдэхүй; нийгэмшил.

Хураангуй

Хүүхдийн хөгжлийн цогц судалгааг 2014 оноос эхэн 4-5 жилийн давтамжтайгаар хийж судалгааны үр дүнд судалгааны арга аргачлалыг сайжруулан III дахь шатны судалгаа хийгдэж байна. Энэ удаа бид нэг аймгийн хувьд гарсан үр дүнг өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулан танилцуулж байна. Хүүхдийн хөгжлийн цогц судалгааг танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдар гэсэн 3 бүрэлдэхүүн (домэйн)-ээр авч үзсэн. Хүүхдийн 0-1 насыг эрчимтэй өсөлтийн анхны үе, 1-3 насыг бие бялдрын эрчимтэй өсөлт буурах үе, 4 - 7 насыг эрчимтэй өсөлтийн хоёр дахь үе гэж үздэг байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн 15.9 хувь нь 1 жил, 33.7 хувь нь 2 дахь жилдээ, 27.4 хувь нь 3 дахь жилдээ, 23.0 хувь нь 4 дэх жилдээ СӨБ-д хамрагдсан байна. Хүүхдийн 88.9 хувь нь гэртээ, 11.1 хувь нь эмээ өвөөгийндөө амьдарч байна. 
Хүүхдүүд гэрээсээ 48.8 хувь нь цэцэрлэгээсээ 500-1 км зайтай газар амьдардаг, 38.1 хувь нь 1-3 км зайтай газар, 11.1 хувь нь 3- дээш км зайтай газар амьдарч байна. Судалгаанд хамрагдсан хүүхдийн эцгийн боловсролын түвшинг судалгаа I ба II той харьцуулан авч үзэхэд дээд боловсрол эзмшилт 2.2 хувь нэмэгдсэн, тусгай дунд боловсрол, суурь боловсрол эзэмшилт 1 -1.1 хувиар, боловсрол эзэмшээгүй байдал 1.7 хувь буурсан байна. Эхийн боловсролын хувьд бүрэн дунд боловсрол эзэмшилт 7.6 хувь нэмэгдсэн бол бага боловсрол, тусгай дунд боловсрол эзэмшсэн байдал буурсан, тэр дундаа дээд боловсрол эзэмшилт 3.7 хувь буурчээ. 

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-22

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд