Бага боловсролын насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил,бие бялдрын бэлтгэлжилтийн онцлог (Нэг аймгийн жишээн дээр)

##article.authors##

  • Базарсүрэнгийн БАЯРМАА Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн ##default.groups.name.author##

:

https://doi.org/10.65168/bs.226-13

:

бага боловсролын нас, бие бялдрын өсөлт хөгжил, бие бялдрын бэлтгэлжилт, хүүхдийн хөгжил

Хураангуй

Энэхүү судалгааны зорилго нь
 нэг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6-10 насны хүүхдийн бие бялдрын 
 өсөлт хөгжил, бие бялдрын бэлтгэлжилтийн онцлогийг нас, хүйс болон судалгааны үе шатаар харьцуулахад оршино. Судалгааг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, нийт 860 хүүхдийг хамруулан антропометрийн хэмжил болон бие бялдрын бэлтгэлжилтийн сорилыг гүйцэтгүүлсэн. Биеийн өсөлт хөгжлийг биеийн өндөр, биеийн жин, толгой, цээж болон бүсэлхийн тойрог, гарын атгах хүчээр хэмжиж, бие бялдрын бэлтгэлжилтийг хурд, гарын хүч, хөлийн хүч, тэсвэр, уян хатан байдал, авхаалж самбааны үзүүлүүлтүүдээр хэмжив. 
Судалгааны үр дүнгээс үзэхэд хүүхдийн нас нэмэгдэхийн хэрээр биеийн жин, өндөр, цээж болон бүсэлхийн тойргийн хэмжээ тогтвортой өссөн байгаа нь физиологийн зүй тогтлын дагуу байгааг харуулж байна. Мөн гарын атгах хүч, гар болон хөлийн хүч нас нэмэгдэх тусам сайжирч, хөвгүүдийн хөлийн хүч, хурдны чанар харьцангуй өндөр байсан бол охидын уян хатан чанар бүх насанд өндөр үзүүлэлттэй байна.
Судалгааны үр дүн нь бага боловсролын насны хүүхдийн бие бялдрын хөгжил нас, хүйсийн онцлогоос хамааран өөрчлөгдөж байгааг харуулсан бөгөөд хүүхдийн хөгжлийн үнэлгээ, сургалтын орчин, биеийн тамирын боловсролын бодлого боловсруулахад суурь мэдээлэл болох боломжтой.

##submission.authorBiography##

  • ##submission.authorWithAffiliation##

    БСҮХ-гийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан. Судалгааны чиглэл: боловсролын харьцуулсан судалгаа, хүүхдийн хөгжил. 

##submission.downloads##

Нийтлэгдсэн огноо

2026-10-23

Хэвлэгдсэн дугаар

Бүлэг

Өгүүллүүд